Дархан – Уул аймгийн “Зулзага” зуслан 4-нд нээгдэнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

Дархан – Уул аймгийн “Зулзага” зуслан 4-нд нээгдэнэ

Дархан – Уул аймаг дахь хүүхдийн “Зулзага” зуслан зургадугаар сарын 4-нд нээгдэх гэнэ. Үүнтэй холбогдуулж, тус аймгийн Хүүхдийн төлөө хэлтсийн дарга Д.Ганбаяр аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж, хүүхэд хүлээж авахын өмнөх бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийсэн байна. “Зулзага” зусланд ойрын жилүүдэд урсгал болон томоохон засвар огт хийгдээгүй юм байна. Тус зуслан нь нэг ээлжиндээ 223 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай хэдий ч хөнжил гудсыг энэ жил зайлшгүй шинэчлэх шаардлагатай байна хэмээн танилцуулжээ. Түүнчлэн өнгөрсөн жил хоногт 8000 төгрөг байсан бол энэ жил махны үнийн өсөлт, бусад  юмний үнэ өссөнтэй холбоотойгоор хоногт 10 мянган төгрөг болж нэмэгдэж байгаа ажээ. “Зулзага зуслан”-д дан ганц Дархан – Уул аймгийн хүүхдүүд амрах биш  Сэлэнгэ аймаг, Улаан-үд, Хиагт хотоос хүртэл хүүхдүүд ирж амардаг байна.

Э.САРАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж