Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэв

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүн Д.Ганхуяг урсгал зардлыг нэмэх шаардлагагүй гэсэн анхааруулгыг Сангийн сайдад хандан хэлж байлаа. Үүний дараа байнгын хорооны дэмжээгүй саналуудаар санал хурааж төсвийн алдагдал ДНБ-ний хоёр хувь байна гэж төсөлд тусгаад байсныг гишүүн Д.Ганхуяг, Н.Батбаяр нарын саналаар тэг /0/ байх ёстой хэмээн үзэж гишүүд дэмжлээ.

Хуулийн төслийг хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүлэв.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж