Гадаадын хөрөнгийг зохицуулах хууль батлагдлаа

Хуучирсан мэдээ: 2012.05.17-нд нийтлэгдсэн

Гадаадын хөрөнгийг зохицуулах хууль батлагдлаа

УИХ-ын
чуулганы нэгдсэн хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн
нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай багц хуулийн төслийн
эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 70 гаруй хувийн саналаар баталлаа.
Эл хууль батлагдсанаар уул уурхай, эрдэс баялаг, банк, харилцааны
холбооны салбарт гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх нөхцөлд дээрх нэр
бүхий хуульд заасан заалтуудыг мөрдөх болж байна. Өмнө нь манай улсад
ийм нэр төрлийн хууль эрх зүйн зохицуулалт байгаагүйгээс Овооттолгой 
нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж буй “Саут гоби сэндс” компани нь
Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл авалгүйгээр хяналтын хувьцаагаа
Хятад улсын хөнгөн цагаан үйлдвэрлэгч  “Чалко” компанид 889 сая
ам.доллараар худалдсан хэрэг гарч байсан юм. Гэхдээ Ашигт малтмалын
хэрэг эрхлэх газраас “Саут гоби сэндс” компанийн тусгай зөвшөөрлийг
түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан. Одоо дээрх хууль батлагдсанаар энэ мэт
асуудал бүгд хяналтад орж, ирлээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж