Сайд Л.Гансүх, сэтгүүлч Д.Баатархуяг нарыг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Сайд Л.Гансүх, сэтгүүлч Д.Баатархуяг нарыг шүүнэ

Өнгөрөгч хавар УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийг Оюутолгойн гэрээг байгуулсныхаа төлбөрт Зайсанд сая долларын үнэтэй хаус худалдаж авсан хэмээн мэдэгдсэн сэтгүүлч Д.Баатархуягт холбогдох шүүх хурал өнөөдөр 14.00 цагт Сүхбаатар дүүргийн шүүх дээр болно. Сайд Л.Гансүх сэтгүүлч Д.Баатархуягийг “бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэж, нэр төр гутаасан” гэх үндэслэлээр тус дүүргийн цагдаад өгч шалгуулсан бөгөөд жил тойрон үргэлжилсэн энэ маргаан өнөөдөр болох шүүх хурлаар эцэслэн шийдэгдэх юм. Шүүх хурал өнгөрсөн даваа гаригт товлогдсон ч хариуцагч Д.Баатархуяг өмгөөлөгчгүй ирсэн тул шүүх хуралдааныг хойшлуулжээ. Өнгөрсөн хугацаанд Д.Баатархуяг хоёр удаа, сайд Л.Гансүх нэг удаа Засгийн газрын хуралдаан давхацсан гэдэг шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж байжээ. Тиймээс өнөөдөр хариуцагч, нэхэмжлэгч нар ирсэн эсэхээс үл хамааран шүүх шийдвэрээ гаргана гэж хуралдаан даргалагч мэдэгджээ. Сайд Л.Гансүх шүүх хуралд өөрийн биеэр оролцох юм байна.

Б.ЗАЯА   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж