Португалийн шилдэг хөлбөмбөгч Манише албан ёсоор зодог тайлж буйг FIFA-гийн албан ёсны сайт мэдээллээ. Өдгөө 34 настай тэрбээр өнгөрсөн жилийн хугацаанд ямар ч багт тоглоогүй нь дээрх шийдвэрийг гаргахад нөлөөлжээ. Манише нутгийнхаа “Бенфика”, “Порту”, “Спортинг”, Английн “Челси”, Испанийн “Атлетико”, Италийн “Интер”, ОХУ-ын “Динамо” клубт тоглож, “Аваргуудын лиг”, “Европын лиг”-т түрүүлж байснаас гадна шигшээ багт 2003-2009 онд хүчин зүтгэж, 23 тоглолтод оролцохдоо долоон гоол оруулж байв.
“ӨДРИЙН ШУУДАН” сонин