“Манай ангийн нууц” ирэх сард нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

“Манай ангийн нууц” ирэх сард нээлтээ хийнэ

Хошин урлагийн салбарт өөрийн тоглолт, арга барил, үзэгчдийг байлдан дагуулах чадвараараа өөрсдийн орон зайг тодорхойлсон “Шинэ үе” продакшн ирэх сарын 11-нд Соёлын төв өргөөнд “Манай ангийн нууц” жүжгээ толилуулах гэж байна. Жүжгийн дууг “Номин талст” хамтлагийн дуучин Хаянаа дуулсан нь саяхнаас цэнхэр дэлгэцээр цацагдаж эхлээд байгаа. “Шинэ үе” продакшныхан хошин шогийн тоглолтоо хийхийн зэрэгцээ өнгөрсөн сард дэлгэцийн гурав дахь бүтээл болох “Хоёр хоёрын тав” нэртэй инээдмийн киногоо өлгийдөн авсан. Мөн тэд өмнө нь “Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ?” жүжгээ оюутан, сурагчдын хонхны баярт зориулан тайзнаа амилуулж байсан билээ.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж