Нийслэлийн Засаг даргын орлогч, Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн Да.Ганболд УИХ-д нэр дэвших учраас өргөдлөө өгөн, өөрийн хүсэлтээр өчигдөр ажлаа өглөө.
Да.Ганболдыг ажлаа өгч магадгүй тухай өмнө нь мэдээлсэн билээ. Түүний оронд нийслэлийн Газрын албаны дарга Ц.Сандуй томилогдсон байна.
Ц.Сандуйн хувьд нийслэлийн Газрын албанд 1997 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд тус албаны бүхий л шатны ажлыг хийсэн мэргэшсэн ховор ажилтан төдийгүй олон жил Монгол Улсын нийслэлийн нүсэр албуудыг хашсан туршлагатай хүн юм.
Анх газрын албанд төлбөрийн байцаагчаар ажиллаж байсан бол 2006-2008 онд Газрын албаны дэд дарга, 2008 оноос өнөөг хүртэл нийслэлийн Газрын албаны даргаар ажиллаж байгаа билээ.
Э.Пагма
Эх сурвалж: www.ulaanbaatar.mn