Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цагдаа, дотоодын байгууллагад олон жил ажилласан алба хаагчдыг төрийн дээд одон, медалиар шагнасныг ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Д.Сандаг-Очир өнөөдөр гардуулан өгч баяр хүргэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-гоор НЦГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа С.Отгонбаатар, Цагдаагийн академийн зөвлөх багш, цагдаагийн хурандаа С.Хаянгарваа нарын дөрвөн алба хаагч, Мөрдөн байцаах газрын чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Б.Манлайбаяр нарын 30 гаруй алба хаагчийг шагнасан байна.
С.Отгон