Анодын хэргийг дахин буцаалаа

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Анодын хэргийг дахин буцаалаа

Анод банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр, ТУЗ-ийн гишүүн Э.Гүр-Аранз, Н.Даваа нарт холбогдох банкны хууль тогтоомж зөрчсөн гэх эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагаа явуулахаар нийслэлийн Прокурорын газрын хяналтаас Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс рүү шилжүүлжээ. Хэдэн тэрбумын хохиролтой, 1200 гаруй хохирогчтой уг хэргийн мөрдөн байцаалт сунжирч, гурван жил шалгагдаж буй юм. Уг хэрэгт сэжигтнээр татагдсан Анод банкны захирал болон ТУЗ-ийн удирдлагуудад хадгаламж эзэмшигчдийн мөнгийг сонгуульд зарцуулсан, найдваргүй зээл олгосон, тайлан балансаа алдагдалгүй гаргахын тулд авлига өгсөн байж болзошгүй гэх үндэслэлээр хэрэг үүсгэсэн байна.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж