Прокурорын мэдээллийг эмхэтгэн гаргалаа

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Прокурорын мэдээллийг эмхэтгэн гаргалаа

Прокурорын байгууллагын үйл ажиллагаа ил тод, нээлттэй байх зарчмыг хэрэгжүүлэхэд дотоод мэдээллийг нийт прокурор, ажилтнууддаа хүргэх зорилгоор Улсын Ерөнхий прокурор П.Дорлигжав тушаал гаргаж, “Прокурорын мэдээлэл” сэтгүүлийн анхны дугаарыг эмхлэн гаргажээ. Уг сэтгүүлд анхны дугаарт “Прокурорын ёс зүйн дүрэм”, Улсын Ерөнхий Прокурорын тушаалаар баталсан “Прокурорыг сэлгэн ажиллуулах, дэвшүүлэн томилох журам”, “Прокурорын байгууллагаас 2011-2016 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны ерөнхий хөтөлбөр” зэрэг прокуроруудын үйл ажиллагаандаа удирдлага болгон ашиглах гарын авлага, материалууд орсон талаар Улсын Ерөнхий прокурорын Хэвлэл мэдээллийн албанаас манайд мэдээллээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж