“Сүрьеэгүй ирээдүйн төлөө” уралдаан болов | News.MN

“Сүрьеэгүй ирээдүйн төлөө” уралдаан болов

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

“Сүрьеэгүй ирээдүйн төлөө” уралдаан болов

Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах олон улсын өдөрийг тохиолдуулан Халдварт өвчин судлалын Үндэсний төв, “Оюуны дархлаа” төрийн бус байгууллагаас сонин хэвлэл, веб сайтын сэтгүүлчдийн дунд шилдэг бүтээлийн уралдааныг өнгөрсөн сарын 20-наас энэ сарын 20-ны хугацаанд зарласан билээ.

Уралдаанд төв, орон нутгийн 20 гаруй сэтгүүлчийн 30 гаруй бүтээл ирсэн байна. Тэдний бүтээлүүдэд нийт хүн амд сүрьеэ өвчний тухай үнэн, зөв мэдээллийг хүргэх, сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэх арга замыг тайлбарлан ойлгуулах, сүрьеэгийн халдвартай хүмүүсийг ялгаварлан гадуурхахгүй байх, сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар төр, засаг, олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс ямар ажил хийх нь зүйтэй болох талаар тодорхой санал дэвшүүлсэн байв.

Уралдааны тэргүүн байрыг “Улаанбаатар таймс” сонины сурвалжлагч Б.Болорчимэгийн  “Жил гаруй болсон ч сүрьеэ өвчин эдгэрсэнд би үргэлж баярлаж явдаг” бүтээл эзэлж, өргөмжлөл 300 мянган төгрөгөөр, хоёрдугаар байрт “Ардчилал” сонины сурвалжлагч У.Бадамцэцэгийн “Цагаан тахлыг нуувчнаас гаргая”, “Нийгмийн толь” сонины Булган аймаг дахь сурвалжлагч Ж.Мөнх-Очирын “”Би сүрьеэгүй болсон” бүтээл тус тус орж өргөмжлөл 200 мянган төгрөгөөр, гуравдугаар байрт “Өдрийн шуудан” сонины сурвалжлагч Ч.Болортуяагийн “Танихгүй нян ирээдүйд аялсан нь”, “Нийгмийн толь” сонины сурвалжлагч С.Туулын “Сүрьеэ өвчин удамшдаг гэж үү”, “Үнэн” сонины сурвалжлагч Б.Даариймаагийн “Сүрьеэг хэн ч ялж чадна” бүтээлүүд тус тус эзэлж, өргөмжлөл 100 мянган төгрөгөөр шагнуулав. Тусгай байранд “МОНЦАМЭ мэдээ” сонины сурвалжлагч Д.Өлзийсайханы “Сүрьеэ эдгэрдэг өвчин”, “Өдрийн тойм” сонины сурвалжлагч Б.Анхцэцэгийн “Сэтгэл сүрьеэгүй бол”, “Зууны мэдээ” сонины сурвалжлагч Б.Энхтуулийн “Сүрьеэгийн нян таны биеийн дархлаа сулрахыг тандаж суудаг”, “Нийслэл таймс” сонины сурвалжлагч Б.Ариунзаяагийн “Нулимстай нүдээр бүртэлзэх үрсээ хараад  эх хүн орхиж явдаггүй юм билээ” бүтээл тус тус шалгарлаа.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

http:goe.mn 2011-03-24 202.131.225.147

iPad iPad2 -g hamgin hayamd uneer zahialan avaarai SONY VAIO cpu 2 53Ghz ram 4Gb hdd 500Gb Screen 14inch 15inch laptopuud bainga zarj baina 88005886

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж