Вьетнамын хоёр дахь хиймэл дагуул тойрог замд гарлаа

Хуучирсан мэдээ: 2012.05.17-нд нийтлэгдсэн

Вьетнамын хоёр дахь хиймэл дагуул тойрог замд гарлаа

Вьетнамын “VINASAT-2” сансрын хиймэл дагуул  тойрог замд амжилттай гарлаа.  БНСВУ-ын түүхэн дэхь хоёр дахь харилцаа холбооны хиймэл  дагуул нь Францын Гвианы Куру сансрын буудлаас лхагва гаригийн шөнө хөөрчээ. Энэ хиймэл дагуулыг хөөргөсөн явдал нь “Вьетнам улсын сансрын орон зайд тусгаар тогтносныг гэрчилж буй юм” гэж БНСВУ-ын ерөнхий сайд Нгуен Тан Зунг мэдэгдэв. Тэрээр Ханойгоос хиймэл дагуулыг хөөргөх шууд бичлэгийг ажиглаж байсан юм.

2,97 тонн жинтэй “VINASAT-2” хиймэл дагуулыг америкийн “Локхид Мартин коммершл спейс системс” корпорацид БНСВУ -ын  Улсын шуудан, харилцаа холбооны  корпорацтай хийсэн гэрээний дагуу  бүтээжээ.  Сансрын шинэ хиймэл дагуул нь Вьетнамын харилцаа холбооны салбарын цаашдын  хөгжлийг хангах төдийгүй БНСВУ- ын болон бүс нутгийн нилээд хэдэн орны    өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг бүрэн хангах ёстой юм. “VINASAT-2” хиймэл дагуулын хамрах бүсэд Вьетнамаас гадна Лаос, Камбож, Таиландын нутаг дэвсгэрүүд  болон  Мьянмын нутгийн зарим  хэсгүүд орж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж