Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Цэцэглэдэггүй цэцэг

Шороо яран
тэмүүлсээр түүнийг анх цухуйхад цонхон цаана сар гийж одод түгсэн өвлийн
нэгэн саруулхан шөнө байлаа. Хөгнө шиг хар ногоон иштэй авирдаг энэ
цэцэг бол хуримын бэлгэнд ирсэн тасалгааны есөн цэцэгний нэг нь билээ.
Гэрийн эзэгтэйд бол өнгө өнгөөр алагласан эдгээр цэцэгсийн дотроос
хамгийн царай муутай нь тэр байлаа.


Цаг хугацаа … Бэлгэнд ирсэн
ихэнх цэцэгс одоо өнгө өнгийн, өөр өөрийн гоо үзэсгэлэнтэй цэцэг
гаргасан бөгөөд маш тэсвэртэйд тооцогддог Мөнхрөө цэцэг, "царай муут"
Хөгнөлж хоёроос л цэцэг гарахгүй удлаа. Өглөө бүхэн эзэгтэй цэцгүүдээ
арчилж услах бөгөөд дээрх хоёр цэцгийг хамгийн сүүлд усалсан болоод
орхино. Нэгэн шөнө Мөнхрөө анхилуун үнэртэй олон жижиг цэцэг дэлгэлээ.
Харин "царай муут" салхивчны бариу
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж