
Уг төсөл хэрэгжсэнээр тус газрын архивт хадгалагдаж байгаа цаасанд суурилсан 14 мянга гаруй архивын хадгаламжийн нэгжийг цахим буюу дижитал хэлбэрт шилжүүлж, нэгдсэн мэдээллийн санд байршуулах, улмаар улсын бүртгэлийн сан болох иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийг системтэйгээр удирдах нэгдсэн сүлжээ, програм хангамж, мэдээллийн сан бүхий орчин үеийн цахим архивыг бий болгох аж. Түүнчлэн иргэдэд хүрэх бүртгэлийн үйлчилгээ хүртээмжтэй, шуурхай болж гар аргаар хайлт хийх, иргэдийн мэдээллийг олон сангаас хайх шаардлагагүй болох, цаасан бүртгэлийг багасгах, цахим архивын мэдээллийг онлайнаар авдаг болох зэрэг олон чухал давуу талтай юм байна. Түүнчлэн 3 төрлийн архивын бүртгэлийн мэдээллийг нэг зэрэг ашиглах боломж бүрдэж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл иргэд цаг хугацаа орон зайнаас үл хамааран хуулийн этгээдийн болон иргэний гэр бүлийн 8-н төрлийн лавлагаа болох төрсний, үрчлэлт, гэрлэсний, гэрлэлт цуцлалтын, овог нэр өөрчилсний зэрэг эдгээр лавлагааг авахдаа тухайн оршин суугаа газраасаа шууд цахимаар авах бүрэн боломжтой болох юм.