Гавьяат жүжигчин У.Далантай ДБЭТ-ын гоцлол дуучин байсан. Гэхдээ театраас гараад чөлөөт уран бүтээлч болсоор багагүй хугацаа өнгөрч байгаа. Харин тэр тун өвөрмөц нэгэн газрын харьяаны хүн болжээ. Одоо гавьяатыг Соёлын төв өргөөний дуучин хэмээн зарлаж болно.
Тус өргөөний харьяанд “Соёл эрдэнэ” хамтлаг мөн байдаг гэнэ. Тэднийхээс зохион байгуулах арга хэмжээнд дуулахаас өөр тэгтлээ их ажил алба ч бас байдаггүй бололтой.