”Морьтхангай”-н экс хатагтай гадаад эртэй болзох болжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.17-нд нийтлэгдсэн

”Морьтхангай”-н экс хатагтай гадаад эртэй болзох болжээ

Төдийлөн олны нүдэнд өртөөд байдаггүй “Морьтхангай” группийн
ерөнхийлөгч Ц.Эрдэнэ “Лаки мэнт” шүдний ооны рекламаар олны танил болсон
жүжигчин Ц.Наранхандтай  Их тэнгэрийн аманд цуутай хуримыг хийж байлаа.
Жүжигчин бүсгүй эр нөхөртөө дуучин Отгоотой хамтран “Чамдаа зориулья”
гэдэг дуу зохиож, зориулан дуулсан нь  баячуудын  хөлгүй хуримын тухай
ярианы бас нэгэн сонин болж хэсэгтээ л хэрэгт дуртай нөхдийн яриа болсон
юм. Харамсалтай нь тэдний дурлал  удаан үргэлжилсэнгүй хоёр тийш
болсоор багагүй хугацаа өнгөрч байна.  Тэд нэг хүүтэй. Харин саяхнаас
жүжигчин Наранханд гадны бэлтэй эртэй болзох болсон байна.  Ямартаа
хэрэгт дуртай хүүхнүүд удахгүй сайхан бүсгүйн хуримын тов дуулдана бизээ
хэмээн жиг жуг хийлцэх болжээ.   

Нэмж дурдахад  "Дурлалын
золиос", "Их төрийн голомт” баримтат уран сайхны кино, “Надтай гэрлээч” 
зэрэг кино, 30 гаруй реклам, клипэнд тоглосон Наранханд бага тойрогийн
охин. Хүүхэд байхын жүжигчин болохыг мөрөөддөг байсан түүний ээжийн эгч
"Сүхбаатар" киноны Янжмаагийн дүрд тоглодог жүжигчин Ням юм билээ. 

Naranhand-1-7886.jpg

Naranhand-2-7887.jpg
Naranhand-3-7888.jpg

Naranhand-5-7890.jpg

Naranhand-6-7891.jpg

ЭХ СУРВАЛЖ: WWW.TOPMEDEE.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж