Э.Даваахүү 34 дүгээр байрт бичигдлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Э.Даваахүү 34 дүгээр байрт бичигдлээ

2000 оны Сиднейн зуны олимпийн буудлагын тэмцээн болж байсан буудлагын төвд Олон улсын буудлага спортын холбооны “Дэлхийн цом”-ын тэмцээн энэ өдрүүдэд үргэлжилж байна. Энэ удаагийн “Дэлхийн цом”-д 68 орны 750 гаруй тамирчид оролцож байгаа нь оролцогчдынхоо тоогоор рекорд тогтоогоод байгаа юм. Харин манай улсаас зургаан эмэгтэй, нэг эрэгтэй тамирчин “Дэлхийн цом”-д онч мэргэнээ сорьж байна. Өчигдөр манай эмэгтэй мэргэн буучид сум тавьж, төдий л амжилт гаргаж чадаагүй бол өнөөдөр эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны төрөлд ОУХМ Э.Даваахүү өрсөлдөж, 34 дүгээр байрт шалгарлаа. Энэ дасгалд нийт 64 тамирчин өрсөлдсөнөөс Э.Даваахүү 571 оноо авснаар 34 байрт бичигдсэн байна. Харин шигшээ наймд Япон, ОХУ, Украйн, Хятад, Словак, Казахстан, Франц болон Сербийн тамирчид шалгарчээ.

Видеог энд дарж үзнэ үү!

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж