Хятадын тэрс үзэлтэнд гадаад пасспорт олгоно

Хуучирсан мэдээ: 2012.05.17-нд нийтлэгдсэн

Хятадын тэрс үзэлтэнд гадаад пасспорт олгоно

Хятадын тэрс үзэлт хуульч Чен Гуанчены  гадаад пасспорт  хоёр долоо хоногийн дараа гарна гэж тус улсын Гадаад харилцааны албаны хүмүүс мэдэгдсэн гэнэ.

Хятадын нэг гэр бүл-нэг хүүхэд бодлогыг эсэргүүцэж, үр хөндөлтийг шүүмжилдэг Чен Гуанчен гэрийн хорионоос зугатаж, Бээжин дэх АНУ-ын Элчин сайдын яамнаас орогнол хүссэн асуудал АНУ, Хятадын дипломат харилцаанд сэв суулгах шахсан билээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын айлчлалтай давхацсан уг эвгүй байдлаас Хятад эвтэйхэн гарахын тулд Чен Гуанченыг АНУ-д сургахаар виза олгохыг зөвшөөрсөн билээ.

Хятад дахь хүний эрхийн ноцтой асуудлыг сөхсөн Чен Гуанчен гэр бүлийнхээ аюулгүй байдалд санаа зовж байгаа аж. Гэвч Чен Гуанчен Хятадаас гарсан цагт л өөрийг нь сулласан гэдэгт итгэнэ гэж ярьжээ.

Чен Гуанчен гэр бүлийнхээ хамт Хятадаас явахаар виза хүссэн бөгөөд пасспорт бэлэн болоход 15 хоног шаардлагатай гэж албаны хүмүүс мэдээлсэн байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж