Улсын дээд шүүхийн бүгд хуралдаан өнөөдөр болно. Уг
хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн зарим зүйл заалт нь Үндсэн хууль
зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэх аж. Дээрх саналыг Сүхбаатар дүүргийн шүүхээс
өнгөрөгч сарын 11-нд Улсын дээд шүүхэд ирүүлсний дагуу хэлэлцэх болсон нь энэ
аж. Харин иргэн О.Баасанхүү өнгөрөгч хоёрдугаар сарын 15-нд Улс төрийн намын
тухай хууль нь Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцүүлэх өргөдлөө Улсын
дээд шүүхэд өгсөн ч өнөөдрийг хүртэл ямар нэг хариу ирүүлээгүй байгаа гэнэ. Улсын дээд шүүхийн 15 шүүгчийн бүрэлдэхүүнтэй бүгд хуралдааныг
Ерөнхий шүүгч даргалж, илтгэгч шүүгчээр Ц.Амарсайхан оролцох юм байна.
С.Отгон