Бичил уурхайчдыг зохион байгуулалтад оруулна

Хуучирсан мэдээ: 2012.05.17-нд нийтлэгдсэн

Бичил уурхайчдыг зохион байгуулалтад оруулна

Бичил уурхайчдын ТББ-ууд, бүртгэгдээгүй нөхөрлөлүүдтэй жижиг төсөл хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Солонгосын элчингийн хажууд байрлах  “Sky plaza” –д 9.00-16.30 цагийн хооронд болж байна. Энэ нь хувиараа алт олборлодог иргэдийг дэмжих, нэгдсэн зохион байгуулалтанд оруулахад чиглэх учиртай төсөл гэнэ. Гарын үсэг зурах ажиллагааны дараа арга хэмжээнд оролцож буй алт олборлогч нарт сургалт хийж, уурхайн олборлолтыг тойрсон асуудлуудын талаар хэлэлцэх ажээ.

Тогтвортой бичил уурхай төсөл нь 2005 оноос гар аргаар ашигт малтмал олборлогчидтой ажиллаж, тухайн үеийн хууль, журмын хүрээнд ажиллах, зохион байгуулалтанд орох, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, байгальд халгүй технологи ашиглахад нь дэмжиж ажиллаж байсан ажлын үргэлжлэл гэнэ. Энэ төслийн дагуу Бичил уурхайн хууль журмыг хэрэгжүүлэх, хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийг зохион байгуулалтанд оруулах, цэгцлэхэд чиглэгдсэн жижиг төслийн хөтөлбөрийг 2012 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлж байгаа юм байна. Тиймээс бичил уурхайчид болон гар аргаар ашигт малмал олборлож буй аль ч сумын иргэдийг тэгш байдлаар уг төсөлд хамруулж, зохион байгуулалтанд оруулах, аюулгүй ажиллагааг хангах, байгаль орчныг хамгаалах үүднээс энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Харин хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд 2012 оны нэгдүгээр сар болон гуравдугаар саруудад нийт 13 аймгийг төлөөлсөн 62 бичил уурхайчдад сургалт хийжээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж