
Сөрөг хүчин ерөнхийлөгчийн саналыг хүлээн аваагүй учраас ойрын үед хамгийн шийдвэрлэх үе эхэлнэ гэж сөрөг хүчний нэгэн намын нарийн бичгийн дарга Мохаммед аль-Сабри мэдэгдсэн байна. Үүний өмнөхөн зарим дипломат ба цэргийнхэн жагсагчдын талд оржээ. Баасан гаригийн мөргөлийн дараа мэргэн буучид сөрөг хүчний талынхныг буудан 50 гаруй хүнийг хөнөөсний дараа тэд сөрөг хүчинтэй нэгджээ. Тус улсад хоёр дахь сардаа олон нийтийн эсэргүүцэл гарч 32 жил засгийн эрхэнд байсан ерөнхийлөгч Салехийн дэглэмтэй тэмцэж байна.
Ш.Мягмар