Сибирийн баруун бүсийн Кемерова мужийн захиргаа цасны хүн судлалын хүрээлэн байгуулахаар ярилцаж байна. “Хэдийгээр шинжлэх ухаанч алхам биш боловч цасны хүн буюу алмасыг нарийвчлан судлах гарцаагүй шаардлага бий” хэмээн тэд тайлбарлалаа. Энэ оны сүүлчээр эндхийн Таштаголь хотод цасны хүн судлалын олон улсын бага хурал болох бөгөөд үүний дараа дээрх асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм.
Үлгэр домог мэт яригддаг алмасыг Хималайн уулсаар амьдардаг хэмээн ярилцдаг авч сүүлийн үед Орост ч мөн цасан хүний сүрэг байгаа гэсэн таамаг газар авах болсон билээ. Мужийн албаныхны мэдэгдэж буйгаар цасны хүн судалдаг 30 шахам эрдэмтэн Орост байдаг. Тэд шинээр байгуулагдах хүрээлэнд нэг баг болон ажиллах боломжтой.
Кемерова муж алмас харуулах аяллаараа олон жуулчдыг татдаг. Жил тутам Цасны хүний наадмыг зохион байгуулдаг бөгөөд тэр үеэр “Цасны хүний ертөнцөд” нэртэй мөсөн баримлын тэмцээн болдог.