Сексийн холбогдолтой үг яриаг ажлын байранд хориглоно

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Сексийн холбогдолтой үг яриаг ажлын байранд хориглоно

Мексикийн Дотоод хэргийн яамнаас энэ тухай шийдвэр гарч, тусгай зөвлөмж боловсруулан, Засгийн газрын харьяаны байгууллагуудын ажилтнуудад өчигдөр тараажээ. Тэрхүү зөвлөмж нь “Сексийн холбогдолтой үг яриаг хэрэглэхгүй байх нь” гэдэг нэртэй бөгөөд ялангуяа олон нийттэй өдөр тутам харилцдаг ажилтнуудад илүү хамаатай.


“Ажил хиймээр байгаа юм бол яагаад хүүхэд гаргасан юм?”, “Чи дуугүй сууж байхдаа илүү хөөрхөн юм байна” гэх зэрэг түгээмэл хэрэглэгддэг өгүүлбэрүүд энэхүү зөвлөмжөөр хориотой. Түүнчлэн эмэгтэйчүүдийг Педрогийн эхнэр, Хуаны гэргий зэргээр нэрлэхээс татгалзах хэрэгтэй гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж