“Театр студи”-ийн жүжигчний шалгаруулалт болно

Хуучирсан мэдээ: 2012.05.17-нд нийтлэгдсэн

“Театр студи”-ийн жүжигчний шалгаруулалт болно

УДЭТ-ийн дэргэдэх “Театр студи” жүжигчин шалгаруулах гэж байна. Засгийн газрын захиалгат Хүүхэд залуучуудын хөгжимт драмын студид ажиллах 25-аас доош насны, жүжигчний мэрэгжлээр дээд боловсрол эзэмшсэн буюу жүжигчний мэргэжлээр төгсөх курст суралцаж байгаа оюутнууд дунд болох юм байна. Шалгаруулалтын бүртгэл УДЭТ-ын 02 тоот өрөөнд энэ сарын 17-24-ныг дуустал явагдах юм. Харин шүүгчдийн шалгаруулалт тавдугаар сарын 26, 27-ны өдөр УДЭТ-т болно.

Шалгаруултад оролцогчид бүжигчин, дуучин, жүжигчний ур чадварын өндөр түвшинд бэлтгэгдсэн байх шаардлагатай бөгөөд зарлагдсан хугацаанд иргэний үнэмлэх, мэргэжлийн сургууль төгссөн диплом, ажиллаж байгаа бол ажлын газрын тодорхойлолт, сурч байгаа бол анги даасан мэргэжлийн багшийн тодорхойлолтыг сургуулийн захиргаа баталгаажуулан  шалгаруулалтанд орох хүсэлтээ өөрийн гараар өргөдөлдөө тодорхой бичиж өгсөн байх шаардлагатай юм байна.

Уг шалгаруулалт хоёр шаттайгаар явагдах бөгөөд нэгдүгээр шатанд cонгодог, ардын, нийтийн, зохиомжит аль нэг төрлийн бүжиг ари, романс, зохиолын гэх мэт нэг дуу, хувийн нэг номероор өрсөлдөх бол хоёрдугаар шатанд 3-7 минутын монологи, 8-10 минутын жүжгийн хэсгээс тоглох бөгөөд үүнд дүрийн илэрхийллийг онцгойлон анхаарах юм байна.

Оролцогчдын оноог шалгаруулалтын комисс хуралдаанаараа нэгтгэж гарган хоёрдугаар шатны шалгаруулалтын дараа шууд танилцуулан зарлах нь ээ.

“Театр студи”-ийн жүжигчний шалгаруулалтад бүртгүүлэхдээ доорх материалыг бүрдүүлнэ. Үүнд,

1.Иргэний үнэмлэх /нотариатаар баталгаажсан байх/

2.Мэргэжлийн сургууль төгссөн диплом /нотариатаар баталгаажсан байх/

3.Хэрэв сурч байгаа бол анги даасан багшийн болон сургуулийн захиргааны тодорхойлолт

4.Шалгаруулалтанд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/

5.4х6 цээж зураг 2 хувь

6.Дэлгэрэнгүй анкет бөглөх /театраас авч бөглөнө/

7.Элсэлтийн хураамж 15,000 төгрөг

    Г.ДАША

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж