Ачааны автомашины чиргүүлд дарагдаж амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Ачааны автомашины чиргүүлд дарагдаж амиа алджээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хад гэдэг газар "Тавантолгой транс" компанийн нүүрс тээвэрлэж явсан ачааны автомашин осолдсон хэрэг гарчээ. Ослын улмаас Тавантолгой транс компанид жолооч ажилтай 35 настай Б 100н тоннын даацтай ачааны автомашины чиргүүлд дарагдаж амиа алдсан байна. Дээрх хэргийн талаар аймгийн цагдаагийн газрын дарга н.Отгонбатаас тодруулахад “Өчигдөр буюу энэ сарын 23-ны өдрийн 10:00 цагийн орчимд аймгийн цагдаагийн газарт Ханбогд сумын нутаг “Цагаан хад” гэдэг газарт автомашины осол гарч, хүний амь нас хохирсон гэх мэдээлэл ирсэн. Хэргийн газар дээр ажлын хэсэг ажиллаж байгаа болохоор мэдээлэл өгөх боломж алга” гэв.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж