Младич Боснид угсаатны цэвэрлэгээ хийх байсан гэв

Хуучирсан мэдээ: 2012.05.17-нд нийтлэгдсэн

Младич Боснид угсаатны цэвэрлэгээ хийх байсан гэв

Боснийн Сербийн армийн командлагч Радко Младич “Боснид угсаатны цэвэрлэгээ хийхээр зорьж байсан” хэмээн дайны гэмт хэргийг шүүх шүүх хурлын эхний өдөр өөрийгөө өмөөрчээ. Генерал Радко Младичд 1992-1995 оны хооронд Боснийн дайны үед хүний эрхийг зөрчиж, мөрдлөг мөшгилт явуулж, лалын шашинт иргэдийг хоморголон устгасан зэрэг 11 төрлийн ял тулгаж байгаа юм. Гаагийн олон улсын шүүхийн прокурорууд Радко Младичийг шүүх танхимаас гав зүүлгэн авч гарахыг л хүлээж байгаа аж. Харин генерал Радко Младич өөрт нь тулгасан ялыг аймшигтай ял гэж үзэж байгаа гэнэ. Радко Младич 1995 онд Боснийн Сребренька тосгонд лалын шашинт 7,000 гаруй эрчүүд, хөвгүүдийг хоморголон устгасан аллагын гол буруутнуудын нэг юм. Яллагчид Сараево хотын 10,000 иргэний аминд хүрсэн  44 сарын бүслэлтэд ч мөн Радко Младичийг буруутгаж байгаа аж. Шүүх хурал дээр хар саарал хослол өмсч очсон генерал Радко Младич шүүх хурлын танхимд шүүгчдийг орж ирэхд алга ташин, эрхий хуруугаа гозойлгож байсан гэнэ. Радко Младичд Боснийн Герцеговина, Сребренькад лалын шашинт Босни, Хорват хүмүүсийг олноор устгаж, цаазын ял оноож, хүний ёсноос гадуур харьцсан хэргээр ял оноох юм. Хуучин Югославийн дайны гэмт хэргийг шүүх олон улсын гэмт хэргийн шүүх хурлын эхэнд дайны үеийн гэмт хэргийн нотлох баримтуудыг харуулсан бичлэгийг үзүүлжээ.Шүүх хурал эхлэхээс дөрвөн хоногийн өмнө Радко Младичийг Сербийн Бүгд найрамдах улсын армийн командлагч болсны хорин жилийн ой болсон талаар шүүх хурал дээр мэдэгдсэн аж. Яллагчид “Тэр өдөр Младич Боснид хэдийн эхэлчихээд байсан дайны цуст хэрэгт бүрэн хутгалдсан. Тэр өдөр Младич цэргийн хүчээр Боснийн лалын шашинтнуудыг хоморголон устгах төлөвлөгөөг эхлүүлж, өнөөдөр  ялыг нь сонсч буй дайны галыг асаасан” гэж яллагчид шүүх хурал дээр түүнийг яллажээ. Шүүх хурал дээр Боснийн нийслэл Сараево хотын захад олон арван хүний цогцос хөглөрч буй аймшигтай дүр зургийг бичлэгээр харуулсан нь шүүх хурлын танхимд байсан олныг цочирдуулсан байна. Энэ тавдугаар сарын 16-нд Гаагийн олон улсын гэмт хэргийн шүүхийн байрны гадна дайны хохирогчдын ар гэрийнхэн шүүх хурал хэрхэн дуусахыг хүлээн тэвчээртэй зогсч байжээ. Генерал Радко Младичийг Сербийн улс төрийн лидер Радован Кражичийг хорьж буй шоронд хорьж байгаа юм. Сүүлийн 15 жил хууль сахиулагчдаас зугатааж явсан генерал Младичийг өнгөрсөн оны тавдугаар сард Сербийн тусгай албаныхан баривчилж, Гаагийн шүүхэд шилжүүлсэн юм.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж