“Сухой супержет”-ийн хар хайрцгийг олжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.17-нд нийтлэгдсэн

“Сухой супержет”-ийн хар хайрцгийг олжээ

Индонезид осолдсон Оросын “Сухой супержет” онгоцны хар хайрц­гийг олжээ. Индонезид үзүүлэх тур­шилт хийсэн тус онгоцонд 45 хүн зорчигч байсан юм. Онгоц энэ тав­дугаар сарын 9-нд Жакарта хотоос хөөрс­нөөс хойш 50 минутын дараа радарын дэлгэцнээс алга болсон бө­гөөд нэг өдрийн дараа онгоцны сүйр­лийг хиймэл дагуулаас авсан зургаар тогтоосон юм. Онгоцны хар хайрцгийг ослын газраас 100 метрийн зайд, ша­таж, хэмхэрсэн байсныг олсон байна. Супержет онгоцны ослоос ганц ч хүн амьд үлдээгүй бөгөөд эрлийн ба­гийнхан 12 цогцсыг олсон байна. Онго­цонд Оросын нисэхийн техникч, нисгэгчээс гадна Индонезийн иргэний агаарын тээврийн төлөөлөгчид, сэт­гүүл­чид байжээ. Онгоц осолдсон Ин­до­незийн уулархаг бүс дэх тосгоны ор­шин суугчид онгоц маш доогуур нисч байсныг гэрчилсэн юм. 100 зор­чигч тээвэрлэх хүчин чадалтай Супержет онгоцыг Оросын нисэх онгоц үйлдвэрлэгч компани Азийн орнуудад худалдахаар төлөвлөж байсан юм.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж