
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг 15.00 цагт зарласан боловч гишүүдийн ирц бүрдэхийг хүлээсээр 15.40 цагт эхэллээ. Тус хуралдаанаар УИХ-ын ээлжит сонгуульд иргэний бүртгэл мэдээллийн улсын сангийн мэдээллийг ашиглах тухай тогтоолын төслийг хэлэлцээд улмаар байнгын хороонд шилжүүллээ. Энэ нь УИХ-ын сонгуульд оролцох иргэдийг одоогийн ашиглаж байгаа иргэний үнэмлэхээр оруулах тухай агуулгатай төсөл юм.
Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэний үнэмлэхийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хэлэлцэж байна. Тус төсөлд иргэний үнэмлэх шинээр авах болон үнэмлэхээ үрэгдүүлсэн нийт 64 мянга орчим иргэнд цахим үнэмлэх олгох тухай заалт тусгалаа олоод байгаа юм.
Г.ДАРЬ