Zara ашгаа 32 хувиар өсгөжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Zara ашгаа 32 хувиар өсгөжээ

Zara компанийн эзэмшигч Inditex  зах зээлээ Хятад, Энэтхэгт өргөжүүлж эхэлснээс хойш ашиг нь өсч, үнэт цаасны индекс нь нэмэгдэж байна. Дэлхийн бэлэн хувцасны хамгийн том сүлжээ компани Inditex-ийн жилийн ашиг 32 хувиар өсч 1.73 тэрбум еврод хүрсэн байна.  Испанийн Inditex компани дэлхийн 77 оронд нийт 55 мянган сүлжээ дэлгүүртэй бөгөөд 2010 онд Азид бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өсөлтөөр тэргүүлж байсан юм. Inditex –ийн Азийн орнууд дахь худалдаа  2009 онд 12 хувьтай байсан бол өнгөрсөн жил 15 хувь болж өссөн байна.

Испанид эдийн засгийн зогсонги байдал, ажилгүйдлийн төвшин дээгүүр байгаа нь Inditex –ийн хөрөнгө оруулагчдыг түгшээж байгаа аж.  Гэсэн ч Inditex Испани дахь зах зээлээ тэлсээр байгаа юм. Тус компани Zara нэрийн дэлгүүрээ анх 1975 онд нээж байсан бөгөөд Pull & Bear, Massimo Dutti, Bershka, болон Stradivarius зэрэг брэндүүдийг эзэмшдэг аж.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж