АН нийслэлд ялахын төлөө ажиллана гэв

Хуучирсан мэдээ: 2012.05.16-нд нийтлэгдсэн

АН нийслэлд ялахын төлөө ажиллана гэв

Нийслэлийн АН-ын анхан шатны байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд боллоо. Монгол Улс ардчилалд хөл тавьсан 1990 оноос хойш болсон орон нутгийн сонгуулиудаар Ардчилсан нам нийслэлд ялалт байгуулж ИТХ-д олонх болж  үзээгүй . Энэ байдалдаа  дүгнэлт хийн АН-ын  анхан, дунд шатны байгууллагын үйл ажиллагааг эрчимжүүлж идэвхийг нэмэгдүүлэх талаар нийслэлийн АН-ын удирдах ажилтнууд зөвлөлдлөө.

Зөвлөгөөнийг нийслэлийн АН-ын дарга Ш.Түвдэндорж нээж улс төрийн илтгэл тавьжээ.  Уг арга хэмжээнд нийслэлийн АН-ын дөрвөн дэд дарга, есөн дүүргийн нийт 800 орчим гишүүд, дэмжигчид оролцсон байна. Удахгүй нийслэлийн ИТХ-ын сонгууль болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн АН-ын идэвхтэн, сонгуультан гишүүдийг сонгуулийн бэлтгэл ажилд хамтруулах, сонгуулийн мөрийн хөтөлбөр болон саяхан батлагдсан Сонгуулийн тухай хуулийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор уг зөвлөгөөнийг зохион байгуулсан байна. 

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж