“Зэс эрдэнийн хувь” тэмцлээ түр зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2012.05.16-нд нийтлэгдсэн

“Зэс эрдэнийн хувь” тэмцлээ түр зогсоожээ

Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг “Зэс эрдэнийн хувь” компанийн гишүүд жагсаалаа түр зогсоон, нутаг буцжээ. Төрийн өмчийн хороо болон “Эрдэнэт” үйлдвэрээс тэдэнд ирэх зургадугаар сар хүртэл асуудал хэрхэн шийдэгдэхийг хүлээ гэсэн хариу өгсөн аж. Учир нь ирэх зургадугаар сарын 1, 2-нд болох “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ, Монгол Улсын  хувь нийлүүлэгчдийн хамтарсан хурлаар “Зэс эрдэнийн хувь” компанийн асуудлыг шийдвэрлэхээр болсон байна.

Сануулахад, тус компани нь  “Эрдэнэт үйлдвэр” компанийн эзэмшилд байдаг 30 жилийн турш ашиглагдаагүй гэх исэлдсэн зэсийн хүдрийн овоолгыг  түшиглэн уусган баяжуулах аргаар цэвэр зэс гаргах үйлдвэр байгуулах хүсэлт гаргаад байгаа юм. Энэ хүсэлтийг нь ТӨХ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-нд хүлээн зөшөөрсөн ч “Эрдэнэт үйлдвэр” компанийн зүгээс Оросын тал дээрх хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэх хариу өгөөд байгаа юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж