Каддафи босогчдын толгойг 350 еврогоор үнэлжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Каддафи босогчдын толгойг 350 еврогоор үнэлжээ

Хурандаа Мауммар Каддафи алагдсан босогч бүрийн төлөө 600 динар  (350 евро орчим) мөнгө өгөхөөр өөрийн талынхандаа амлаад байна. Гэрч нарын микроблогоос иш татан энэ тухай AdnKronos мэдээлэв.

Босогчдын хэлж буйгаар тэд Каддафийн талын нэгэн хүнийг барьсан бөгөөд тэр босогчдын цогцсыг Триполи хотод авчирсан хүн бүрт 600 динар өгч байна хэмээн мэдүүлжээ. Босогчид ба хурандаагийн талынхны хооронд болж байгаа байлдаан Зинтан ба Мисрат хотуудын орчим үргэлжилж байна.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж