“Камертон-2”-ын II шат эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.16-нд нийтлэгдсэн

“Камертон-2”-ын II шат эхэлжээ

Монголын рок, поп урлагийн тавцанд шинэ өнгө аяс, шинэ урсгал бий болгохыг зорьж байгаа “Камертон 2” төсөл хэрэгжиж эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Тэргүүлэгч хөвгүүдийн хамтлаг гаргаж ирэх зорилготой “Камертон 2” шоу нэвтрүүлэг бол энэ төслийн зөвхөн эхлэл нь юм. Цаашид хэрхэн өрнөж, ямар залуус шилдгээр шалгарч, 150 сая төгрөгийн шагнал, таван жилийн продюсингийн гэрээний эзэд болох нь хэн бүхний сонирхолыг татсан хэвээр байна.

Анх төслийн үйл ажиллагаа эхлэхэд Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн 760 залуу хүсэл мөрөөдлөөрөө нэгэн зорилгын дор цуглаж, нэгдүгээр шатны шалгаруулалтад өөрсдийн дуу хоолойны өнгөнд тохирсон, хамгийн сайн дуулж чадна гэсэн дуугаа хөгжим, фонограммгүй дуулж шалгуулсан. Тэгвэл өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-ноос “Боловсрол” суваг телевиз, “Music box” сувгаар үзэгчдийн хүртээл болж эхэлсэн “Камертон 2”  шоу төслийн эрхэм шүүгчид оюун бодлоо чилээн цаашид урлагаар амьдарч, урлагийн төлөө гэсэн хүсэл эрмэлзэлтэй, мэдрэмжтэй, сонсголтой, өсөх ирээдүйтэй гэсэн хүндхэн шалгуураар 159 оролцогчдод хоёрдугаар шатанд оролцох эрхийг олгоод байна.

Өнөөдөр “Боловсрол” суваг телевиз, “Music box” сувгаар нэгдүгээр шатны хамгийн сүүлчийн дугаар үзэгч та бүгдийн хүртээл болох бөгөөд энэ сарын 17-наас буюу ирэх пүрэв гаригаас эхлэн алтан үеийн хит дуунуудыг сонгодог орчин, хаан хуурын гайхамшигт аялгуунд “Камертон 2” шоуны хоёрдугаар шатны оролцогчид хэрхэн амилуулахыг даваагаас баасан гариг бүр “Боловсрол” суваг телевиз, “Music box” сувгаар хүлээн авч үзээрэй.

“Камертон 2” шоуны хоёрдугаар шат эхлэх гэж байна. Энд дарж үзнэ үү.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж