Монгол төрийн шүүх Авлигатай тэмцэх газрын даргад бурууг нь хүлээлгэж, түүнийг яллаж чадлаа. Энэ бол урьд нь байгаагүй том амжилт. Ардчилсан Ерөнхийлөгч шүүхийн салбарт шинэтгэл хийж, хамтарсан Засгийн газар байгуулснаар улстөрчид асуудалд шударгаар хандаж эхэлсний үр дүн энэ. Хэрэв аль нэг нам дангаараа Засгийн эрх барьж байсан бол ийм шударга, зоригтой шийдвэр гаргаж чадахгүй байсан гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ.
АТГ-ын дарга Ч.Сангарагчаа өөрийн удирдлагад ажиллаж байсан Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайхан нарын өрөөнд чагнах төхөөрөмж суурилуулсан нь Эрүүгийн хуулийн 133.2 буюу Гүйцэтгэх ажиллагааны тухай хуулийг зөрчсөн тул нэг жилийн ял оноосон. Төрийн нууц задруулсан хэрэгт нь нэг жил, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111.2-т заасныг үндэслэн дөрвөн сар гээд нийт 2.4 жил хорих ял эдлүүлэхээр болсон. Мөн төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан хэрэгт буруутган нэг жилийн хорих ял оноосныг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан байна. Түүнчлэн АТГ-ын дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нарт тус бүр хоёр жил хорих ял оноож, тус газрын Тамгын газрын дарга Г.Бадарчид холбогдох хэргийг гэмт хэрэгт холбогдолгүй хэмээн үзэж цагаатгасан аж. Ийм гэм бурууг яллаж чадахгүй бол ардчилал, шударга ёс гэж яриад ч яах билээ. Харин өчигдөр АТГ-ын Тамгын газрын дарга Г.Бадарч “Дарга, дэд дарга нарыг хорьсноос болж АТГ эзгүйрлээ.
Авлигын тухай хуульд ийм тохиолдолд АТГ-ыг хэн удирдах тухай тусгаагүй учраас нөхцөл байдлаа Засгийн газарт танилцуулна” хэмээн сэтгүүлчдэд мэдээлэв.
Тэгэхээр Засгийн газар ойрын үед энэ тухай хэлэлцэж, хуульд өөрчлөлт оруулах арга зам хайх нь. Одоо л дөнгөж энэ талаар ярьж байгаа нь инээдтэй л юм. Гэхдээ энэ бол дараагийн асуудал. Хамгийн гол нь АТГ-ын даргын гэм буруутай үйлдлийг шүүх тогтоож, ялыг нь хүлээлгэж чадлаа. Тэр тусмаа анхан шатны шүүхээс ийм шийдвэр гаргаад гэмтнүүдийг Ганцхудагийн урьдчилан хорих төв рүү шууд аваачсан. Ардчилсан зарчимтай улс орны хувьд энэ бол хамгийн үнэ цэнэтэй ялалт юм. Ийм шударга, эр зоригтой шийдвэр гарган үүргээ биелүүлж ажилласан Чингэлтэй дүүргийн шүүхийн дарга Н.Цогтсайханд бас талархах ёстой.
Энэ хэрэг удаан хугацаанд олны анхаарлын төвд байсан. Ч.Сангарагчаа дарга ч Авлигын эсрэг хуульд хууль эрх зүйн баталгаа хэмээн зааснаар хамгаалалтад орно гэдэгтээ ихээхэн итгэлтэй байгаа нь мэдрэгдэж байлаа. Тэр ч байтугай улс төрийн хүрээний найз нөхдийн дэмжлэгээр улс төрийн хамгаалалтад ч орж мэднэ хэмээн найдаж явсан биз. Гэвч хөдөлшгүй баримтаар нотлон хэргийг хүлээлгэсэн тул тэрбээр яаж ч чадалгүй удирдлага дор нь ажиллаж байсан хоёр хүний хамт ялаа эдлэхээр явав. Монголын төр түүнийг авлигачидтай тэмцэх байгууллагыг удирдсаных нь төлөө өндөр цалин хангамжаар дөрвөн жил “эрхлүүлсэн”. Гэвч тэр өөрөө Монголын төр хатуудаа хатуу гэдгийг харуулахад хүргэв.
АТГ-ын дэд дарга Д.Сундуйсүрэнгийн хувьд анхнаасаа л Ерөнхийлөгч Н.Энхбаярын гэргий О.Цолмонгийн дүү гэдгээрээ анхаарал татаж байлаа. Архангайд хэсгийн төлөөлөгч байхаас нь л хүргэн ах, эгчийнхээ буянд албан тушаалын “цахилгаан шат”-аар өсч, Цагдаагийн хэлтсийн дэд дарга, хэлтсийн даргаас шууд Нийслэлийн цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газрын дэд дарга болон дэвшиж, тэндээс Авлигатай тэмцэх газрын дэд даргаар томилогдсон. Уг нь даргаа эзгүйд орлох учиртай ч хамтарч гэм буруутай хэрэг үйлдээд, хөтлөлцөөд Ганцхудагт хоригдоно гэж хэн ч төсөөлөөгүй байх. Тэрбээр өөрөө ч “Дарга мэдэж байгаа, үгүйдээ гэхэд хүргэн ахын нэр сүр нөмөр нөөлөг хамгаалж үлдэнэ” хэмээн найдсанаас биш, анхан шатны шүүхийн танхимаас шууд ачигдана гэж бодоогүй л болов уу.
Ямартай ч Монголд шүүхийн салбарт хийх шинэчлэлийн салхи сэвэлзээд эхэлчихэж. Авлигатай тэмцэх газрын дарга хэрэг үйлдсэн бол ялыг нь хүлээлгэж болдог юм байна шүү дээ. Олон нийт үүнийг нүдээрээ харлаа. “АТГ-ын даргыг хэн ч яаж ч чадахгүй. Дуулиант энэ хэрэг тэгсхийгээд өнгөрнө биз” гэсэн үл итгэх байдал өнөөдрөөс өөрчлөгдөх биз ээ. Нэг л зүйлийг анзаарахад хэрэв нэг нам Засгийн эрхийг барьж байсан бол, ардчилсан Ерөнхийлөгчтэй байгаагүй бол ингэж чадах байсан эсэхэд эргэлзэж байна. Ардчилал гэж яриад, түүний төлөө зүтгээд 20 жилийг үдсэн ард түмний хувьд энэ бол том ялалт. Ардчилсан төрт улсад шүүхийн өмнө ард түмэн тэгш эрхтэй юм байна. Энэ чинь зүгээр л мөрөөдлийн чанартай уриа, лоозон биш, Үнэн бодитой, үнэ цэнэтэй эрх зүйн үндэслэл байж шүү дээ. Ард түмэн өдөр тутмын амьдралдаа үүнийг л бодитойгоор харж, мэдэрч, шүүх байгууллагад, төрдөө итгэж амьдрахыг хүсч байсан юм. Шүүхийн энэхүү шударга шийдвэр цаашид жишиг болох болтугай.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин
нэг тэрбум хохирол яасан бэ найзуудаа 2011-03-24 202.61.97.81
нэг тэрбум хохирол яасан бэ найзуудаа Эрvvгийн хуулийн 26 дугаарт заасан vндэслэлээр Оюуны ундраагын СОтгонбаярт дєрєв жилийн хорих ялыг оноосон юм СОтгонбаяр ОБЕГ-ын сайд байхдаа улсад єндєр vнээр шахсан завшсан гэх хэргээр улсад нийтдээ нэг тэрбум хvртэлх тєгрєгийн хохирол учруулсан аж Тухайлбал Оюуны ундраа ХХК-д ашиглаж байсан Мерседес Бенц-220 маркийн хуучин машинаа ОБЕГ-т 497 сая тєгрєгєєр худалдсан УИХ-ын гишvvн асан ЦБатаагийн эхнэр БСэлэнгийн Химийн шингэн ХХК-нд улсын нєєцєєс 2001 тонн шатахуун хямд vнээр єгсєн хэргээр буруутгагдаж байсан Оюуны ундраагын СОтгонбаярт холбогдох АВИЛГА АВСАН хэргийг өнгөрсөн сарын 15-нд Нийслэлийн прокуророос хэрэгсэхгүй болгожээ СОтгонбаярын өмгөөлөгчөөр Солийн Данзангийн зээнцэр РБатрагчаа хаацайлав
зочин 2011-03-24 180.235.173.229
хамтарсан засгийн гавьяа ч нэг их байгаагүй байхаа явж явж элбэгдоржийн л гавьяа дорлигжавын ажлын үр дүн гэвэл илүү тохирох байх ардчилсан намынхан ингэхэд элбэгдоржийгоо дэмжиж чадаагүй гэж бодож байна
G .AUYR 2011-03-24 202.179.10.110
Sain bainaShudarga shvvh mahdtugaitsaashdaa ch shudarga baigaarai
elbegee 2011-03-24 203.91.117.4
odoo bux darga nagiig nariin shalgax xeregtei yalangyuea meregjliin xyanaltiin darga nariigdornod aimgiin meregjiliin xyanaltiin darga uljiichimeg gex xuuxen ydaa daraa xyatadyydaas xoer sae tugrugnii xaxyyli avsan buguud nariin bichgeer ajlyylax xuuxeneesee xurtel xoer saeiig avsan gex xoer saeiin neg iimerxuu darga nar mongol ylsad olshirson bnbugdiig ni ganc xydagt xiix xeregtei
elbegee 2011-03-24 203.91.117.4
odoo bux darga nagiig nariin shalgax xeregtei yalangyuea meregjliin xyanaltiin darga nariigdornod aimgiin meregjiliin xyanaltiin darga uljiichimeg gex xuuxen ydaa daraa xyatadyydaas xoer sae tugrugnii xaxyyli avsan buguud nariin bichgeer ajlyylax xuuxeneesee xurtel xoer saeiig avsan gex xoer saeiin neg iimerxuu darga nar mongol ylsad olshirson bnbugdiig ni ganc xydagt xiix xeregtei
elbegee 2011-03-24 203.91.117.4
odoo bux darga nagiig nariin shalgax xeregtei yalangyuea meregjliin xyanaltiin darga nariigdornod aimgiin meregjiliin xyanaltiin darga uljiichimeg gex xuuxen ydaa daraa xyatadyydaas xoer sae tugrugnii xaxyyli avsan buguud nariin bichgeer ajlyylax xuuxeneesee xurtel xoer saeiig avsan gex xoer saeiin neg iimerxuu darga nar mongol ylsad olshirson bnbugdiig ni ganc xydagt xiix xeregtei
Зочин 2011-03-24 202.170.68.71
yanaaaaaaaaaa
Зочин 2011-03-24 202.170.68.71
ulaim zaim ingej bolj l baigaa yum baih daa
http:goe.mn 2011-03-24 202.131.225.147
iPad iPad2 -g hamgin hayamd uneer zahialan avaarai SONY VAIO cpu 2 53Ghz ram 4Gb hdd 500Gb Screen 14inch 15inch laptopuud bainga zarj baina 88005886
Besuud rentsentavkhai 2011-03-24 124.158.74.113
Тэр дээр нэг ху намын хулгайч бичихдээ Улсын Ерөнхий Прокурор ДДорлигжавт Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын баатар цол олгоё Бат-үүлтэйгээ ижилхэн хөөрхөн штээ Бас Төрийн шагнал олгоё Баабар Сосорбарам Цэнддоо нартайгаа адилхан гоё штээ гэв Яагаад болохгүй гэж Энэ хүмүүс чамайг бодвол төр нийгмэдээ хийсэн юмтай ХЭЛЭХ ҮГТЭЙ ХЭТИЙН ЗОРИЛГОТОЙ УЛСТөр түмнийг 20 жил үймүүлсэн ху намын хулгайч нар биш Та нар болохоор албатай юм шиг төрийн шагнал одонгоор энгэрээ дүүргэдэг ардчилалынхан авч зүүж болдоггүй одон биш байхЦолтой цолгүй түүхэн гавъяагаараа үүрд дурсагдана бид хойч үедээ Танай Сангарагчаа мэтийг бол шоронгийн хуяг ч дурсахгүй
Mongol irgen 2011-03-24 202.179.20.173
Er ni jiriin irged ni yamar ch orshoolgui kheregt ordogalban tushaaltnuudad tsagdaa nar ni doligonood baidag khumuusiig khelmegduulj deerengui khanddag tiim buruu jishgees imerkhuu mayagar baga bagaar salakh kheregtei shuu deetsag ni ch bolson khun bur khariutslagatai baya medlegtei baya hudarga baya Mongolchuudaa
Зочин 2011-03-24 202.55.186.7
neg harsan chini buh Mongol chuud MAH AH ni shorong police court credit rent iin bool bolson bainaa
Зочин 2011-03-24 202.55.186.7
neg harsan chini buh Mongol chuud MAH AH ni shorong police court credit rent iin bool bolson bainaa
Зочин 2011-03-24 202.55.186.7
hulgachuud hulgaa aan darah oroo gen tsagan tagtaa met haruulah gesen criminal uud iin crime shuu deeee MAH AH chini criminal organizations shuu dee
Зочин 2011-03-24 202.55.186.7
hulgachuud hulgaa aan darah oroo gen tsagan tagtaa met haruulah gesen criminal uud iin crime shuu deeee
Darga heregtei boljee 2011-03-24 203.160.55.45
ATG-t Japanii 450 am dollar naizaasaa belgend avsnaa huleegeed ard tumneesee uuchlalt guigaad ogtsorson saidiig uurij zuvleh eer ajilluulah ni zuitei bolov uu Manaihan avilga baih yostoi zuil gej oilgood baih shigee
Зочин 2011-03-24 202.131.239.18
Yag unen Namdaa het ih itgej namaar alban tushaal nemdeg asuudluudad baga ch gsn tsoorhoi orsodn bayartai baina Tsaashid humuus namaar dulduidan alban tushaal avan chadahagui bj hiih geed ochdog humuust ene baidal surgamj bolog Yalanguya alban tushlaalin tuluu uhen hatan zutgej bgaa zaluu humuust Ehleed surchaad daraa ni hunii umnu nuur bardam zogsoj baih heregteig medej awag Hunii iweeld orood yavh iim ayultai bdag yum shuu dee
Зочин 2011-03-24 202.131.239.18
Zuw shd Suudlaas ni halah geed yadad hayasan biz dee ingej holduulahjgui bol het ih haaltai hamgaalalttai bsan yum Chingeltei duurhii Batsaihan gedeg shuugch bol ih shudarga shuugch ban lee shd deer yed neg hereg deer baij bhad humuus yer ni yanz buriin nairaand ordggui yag l shudargaar shuudeg ih sain zaluu geed bsan shuu
Shudraga 2011-03-24 202.179.10.54
Ene hergiig shuusen shuugch naraas ni shudraga shult mun eseh bas busdiin shahalt daramt baisan uguig setguulchid eren surbaljilj bolno shde Yamar ch baisan tom alban tushaald ajillaj nam bolon ihes deedestee naidaj dulii tolgoildog baidald salhi orloo Darga udirdlaga ni ajiltanaa chagnaj bolno gesen huuli haana baina Murdun baitsaagch nar ni gadnii tagnuul baisan bolj bna uu
Зочин 2011-03-24 182.160.1.134
ardchilsan erinhiilegchulsin erinhi prokuror bolon duurgin shuugch Tsogtsaihan nart bayarlalaashudarga yos yallah bolnoavilagchdig eeljlen yallah tsag irlee
Зочин 2011-03-24 202.55.191.37
Улсын Ерөнхий Прокурор ДДорлигжавт Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын баатар цол олгоё Бат-үүлтэйгээ ижилхэн хөөрхөн штээ Бас Төрийн шагнал олгоё Баабар Сосорбарам Цэнддоо нартайгаа адилхан гоё штээ
хэхэ 2011-03-24 203.194.119.214
Ерөнхийлөгч гарч ирсэнээр л хууль хэрэгждэг гэсэн чинь юу гэсэн ойлголт вэ Монгол Улсы ардчилсан улс гээ биз дээ Ардчилсан Ерөнийлөгч арай шүүхэд нөлөөлсөн юм биш биз Энэ сэтгүүлч бараг тийм аяс хэлчихэв үү Уул нь шүүх болон хянах засаглалд Ерөнхийлөгч УИХ ЗГ ч нөлөөлөх эрхгүй шүү
Зочин 2011-03-24 202.170.68.130
төрийн нууц задруулсан хэрэгт ял өгдөг бол элбэгдорж бас нууц задруулж байсан үе бий хуучнаар аюулаас хамгаалах яамны ажлын үр дүнг хятадуудад задалж орхисон юмдаг улс төрч олигархид үйлчилдэггүй төрийн ажилтан болон ард иргэдэд хатуу хуулийг яалтай
Зочин 2011-03-24 202.55.191.37
МАХН-аас сонгогдсон ерөнхийлөгчтэй үед АН-ынхан шоронд орж АН-аас ерөнхийлөгчтэй бол МАХН-ынхан л шоронд орно шүү дээ МОНГОЛЫН УЛС ТӨР ийм болоод удаж байна шүү дээ
Зочин 2011-03-24 202.55.191.37
МАХН-аас сонгогдсон ерөнхийлөгчтэй үед АН-ынхан шоронд орж АН-аас ерөнхийлөгчтэй бол МАХН-ынхан л шоронд орно шүү дээ МОНГОЛЫН УЛС ТӨР ийм болоод удаж байна шүү дээ
Зочин 2011-03-24 202.55.191.37
МАХН-аас сонгогдсон ерөнхийлөгчтэй үед АН-ынхан шоронд орж АН-аас ерөнхийлөгчтэй бол МАХН-ынхан л шоронд орно шүү дээ МОНГОЛЫН УЛС ТӨР ийм болоод удаж байна шүү дээ
Зочин 2011-03-24 203.91.118.178
huurhii ene setguulch heden tugrug avch uuniigee bich ee bol doo
Зочин 2011-03-24 202.70.44.101
ene asuudal esregeeree baival yahuu
Зар 2011-03-24 124.158.78.103
Зар Зар Зар Зар Зар