
Уул уурхайн тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлгэн танилцуулдаг дэлхийн хамгийн том цогц үзэсгэлэн есдүгээр сарын 24-26-ны хооронд АНУ-ын Лас Вегас хотод болох гэж байна. Энэхүү “Олон улсын уул уурхайн үзэсгэлэн 2012”-т Монголын бизнес төлөөлөгчдийг оролцуулах боломжийг мэргэжлийн байгууллагууд нээж өгчээ. АНУ-ын Элчин сайдын яамны Худалдааны хэлтсийн дэмжлэгтэйгээр Монголын бизнесийн зөвлөл болон Монголын уул уурхайн үндэсний ассоциаци үзэсгэлэнд оролцох хүсэлтэй бизнесийн төлөөлөгчдийг бүртгэж эхэлжээ. Бүртгэл зургадугаар сарын 15 хүртэл үргэлжлэх юм байна.
Энэхүү үзэсгэлэнг дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг дэлхийн хамгийн том уул уурхайн үзэсгэлэн гэж үздэг юм. Нийт 228000 мк2 гадна болон дотор үзэсгэлэнгийн талбайтай бөгөөд 2008 онд 80,000 гаруй төлөөлөгч үзэсгэлэнд оролцсон гэсэн тооцоо бий.
Энэ жилийн тухайд 11 үзэсгэлэнгийн танхимд 1400 гаруй оролцогч байгууллага хайгуул, олборлолт, аюулгүй байдал, байгаль орчны нөхөн сэргээлт, ашигт малтмалын бэлтгэл, боловсруулалт зэрэг салбарын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, эд анги болон үйлчилгээг танилцуулах юм байна.
Н.Туяа
www.mongolianminingjournal.com
www.journalism.mn