Украйны экс Ерөнхийлөгчид эрүү үүсгэжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Украйны экс Ерөнхийлөгчид эрүү үүсгэжээ

Ерөнхийлөгч
асан Леонид Кучмагийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэн түүнийг сэтгүүлч
Георгий Гангазег хөнөөсөн хэрэгт сэжиглэж байна. Түүнээс улс орноос гарч
явахгүй байх ам өчиг авчээ.

“Леонид Данилович Кучмагийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэснийг батлан хэлж
байна. Түүнийг аллагын хэрэгт оролцсон, хууль бус үйлдэл хийсэн гэж
сэжиглэж байгаа” хэмээн хэвлэлийн бага хурал дээр Украины ерөнхий
прокурорын орлогч Ренат Кузьмин хэлжээ. Мөн түүнд “эрх мэдлээ хэтрүүлэн
ашиглаж, хууль бус үүрэг даалгаврыг ДХЯ-ны удирдлагад өгсний улмаас
сэтгүүлчийг хөнөөхөд хүргэсэн” гэх ялыг өгч байгаа гэнэ.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж