”Фүкүшима”-гийн бүх тогоонд цахилгаан хангамж залгажээ

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

”Фүкүшима”-гийн бүх тогоонд цахилгаан хангамж залгажээ

Японы эрх баригчид өмнөхийн адил л атомын цахилгаан станцын байдлаа хяналтад авч чадахгүй байна. Мягмар гаригт осол болсон станцын цөмийн тогооноос цагаан утаа олгойдож эхэлжээ. Станц дахь ажиллагааг түр зогсоон ажиллагсдыг татсан бөгөөд хэдэн цагийн дараа тэднийг эргүүлэн авчирч осолтой тэмцэх ажиллагааг дахин сэргээв. 

TEPCO компани № 1 ба № 2 тогооны ажил¬лагааг мягмар гаригт бүрэн сэргээж, пүрэв гаригт № 3 ба № 4 тогооны ажил¬лагааг бүрэн сэргээнэ гэдгээ мэдэгдсэн юм.

Атомын станцын ойролцоох далайн уснаас йод, цезий илэрсэн нь япончуудыг түгшээж байна. Шинжилгээ хийх үеэр  йод-131 хэвийн хэмжээнээс 126.7 дахин их,  цезий-134 нь 24.8 дахин, цезий-137 нь 16.5 дахин их байжээ. Ийм бохирдолтой усыг уусан ч хүнд хор хөнөөлгүй гэж мэргэжилтнүүд хэлж байна.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж