Хэт холын марафон гүйлт болно

Хуучирсан мэдээ: 2012.05.16-нд нийтлэгдсэн

Хэт холын марафон гүйлт болно

Монголын хэт холын марафон гүйлтийн холбооноос ирэх зургадугаар сарын 8-нд Багахангай дүүрэгт хэт холын марафон гүйлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тэмцээнийг Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо /МХХМГХ/, БТСГ, Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, 017 дугаар анги хамтран зохион байгуулах ажээ.

Тамирчид Багахангай дүүргийн Цагаан хаалганаас тэмцээн болох өдрийн өглөө 08.15 цагт гараагаа хийх бөгөөд 5х10 км-ийн буухиа, зэвсэгт хүчнийхний дунд 50 км, насанд хүрэгчдийн 100 км, сонирхогчдын дунд таван км-ийн нийтийн кросс гүйлтийн тэмцээн болох юм байна. Ингэхдээ насанд хүрэгчдийн тэмцээн 18-аас дээш ба 35-аас дээш гэсэн хоёр ангилалд болох бол бүх нийтийн кросс гүйлтэд 18-35 насны тамирчид 5000 метрт уралдах аж. Харин зэвсэгт хүчний ангид алба хаагчид 50 км зайд хурд сорих юм.

Тэмцээний техникийн зөвлөгөөн зургадугаар сарын 6-нд 18.00 цагт МҮОХ-ны байранд болох юм байна.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж