АН-ынхан нэр дэвшигчдээ ярих болжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.15-нд нийтлэгдсэн

АН-ынхан нэр дэвшигчдээ ярих болжээ

Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн өрөөнд өнөөдөр гишүүд нь цуглан, тойрог хуваарилах тухай асуудлыг ярьж буй тухай мэдээлэл Төрийн ордонд тархсан юм. Эх сурвалжаас авсан мэдээллээр АН-ын гишүүд мөн фракциуд нь өдөр алгасалгүй намын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нартай уулзаж, УИХ-ын сонгуульд хэнийг тойрогт нэр дэвшүүлэх, хэнийг намын жагсаалтад багтаах гэсэн асуудлыг зөвшилцөж буй аж. Түүний нэг нь өнөөдрийн уулзалт байсан гэлээ. Мөн намын удирдлагууд нэр дэвшигчдээ тодруулах энэхүү санал солилцох шатны уулзалтын үеэр хэдэн хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байх, хэдэн хувь нь залуучуудын төлөөлөл байх вэ гэдэг асуудлын хүрээнд ч санал авч буй юм байна.

Тус намынхан энэ сарын эхээр Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаа хийсэн юм. Тэр үеэр тавдугаар сарын 20 дөхүүлж ҮЗХ-гоо дахин хуралдуулж нэр дэвшигчдээ зарлах зарчмын шийдэлд хүрсэн юм. Тиймээс түүний бэлтгэл хүрээнд ийнхүү өдөр бүр шахам нэр дэвшигчдийг тодруулах хүрээнд тал талын саналыг авсан уулзалт болж буй ажээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж