Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсөл хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсөл хэрэгжүүлнэ

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас энэ оны үйл ажиллагааны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнесийн төслүүдийг сонгон шалгаруулж, санхүүжүүлэхээр болжээ. Уг төслийн эхний сонгон шалгаруулалтанд оролцохын тулд харьяа аймаг, нийслэлийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсүүдэд иргэд төслөө энэ сарын 25-ныг хүртэл ирүүлэх ёстой аж. Ирүүлсэн төслүүдийг хоёр дахь шатанд сонгон шалгаруулалт хийж ирэх сарын 15-наас олгох юм байна. Энэ онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас тодорхой хувийг хөгжлийн бэрхшээлтэй буюу хөдөлмөрлөх чадваргүй боловч тодорхой нэр заасан хөдөлмөрийг өөрийн хүрээнд хийх боломжтой иргэдийг хамруулж, ажлын байраар хангах, ядуурлаас гаргах зэрэг олон талын ач холбогдлыг харгалзан үзэж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамтай хамтран хэрэгжүүлэх зорилготойгоор хийж байгаа юм байна. Мөн тодорхой төрлийн бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах зэрэг шалгуурыг хангасан тохиолдолд энэхүү төсөлд хамрагдах боломжтой юм байна.
Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж