Төрнерийн сувгууд монголд | News.MN

Төрнерийн сувгууд монголд

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Төрнерийн сувгууд монголд

Дэлхийд алдартай Time Warner-ийн нэг компани болох “Turner Broadcasting System Asia Pacific, Inc”  компани, Монголын анхны IPTV үйлчилгээний оператор Юнивишн компанитай гэрээ хийснээр Монголд сувгуудаа албан ёсоор цацахаар боллоо.

Хоёр компанийн хамтын ажиллагааны хүрээнд өндөр хурдны шилэн кабель дээр суурилсан Юнивишн компанийн Гурвалсан үйлчилгээгээр дамжуулан Төрнерийн дээд зэрэглэлийн сувгууд болох CNN International, Cartoon Network, Boomerang болон truTV зэрэг сувгуудын багцыг Монголын үзэгчид хүлээн авах юм.

“Turner Broadcasting System Asia Pacific, Inc” компанийн Радио ба Контентын зөвшөөрөл, хувиарлалт хариуцсан дэд захирал Ринго Чан хэлэхдээ: “Бид  монголд IPTV үйлчилгээг анхлан  нэвтрүүлэгч Юнивишн компанитай хамтрах болсондоо туйлын сэтгэл хангалуун байгаа. Ингэснээр Монголын телевиз үзэгчид Төрнерийн мэдээний сувгууд, өндөр рейтингтэй хүүхдийн сувгууд болон амралт чөлөөт цагийн сувгуудыг хүлээн авах боломжтой болж байна” гэж мэдэгдсэн байна.

Юнивишнийн шинээр нэвтрүүлж буй IPTV үйлчилгээ нь Монголын үзэгчдийг CNN телевизийн шилдэг, шуурхай дэлхийн хамгийн сүүлийн үеийн мэдээгээр хангах болно. Мөн дэлхийн томоохон хүүхэлдэйн кино бүтээгчид болох Warner Bros, MGM, Hanna Barbera компаниудын болон хүүхдүүдийн үзэх дуртай, алдарт Ben 10, Generator Rex, Chowder, The Powerpuff Girls зэрэг Cartoon Network телевизийн цуврал хүүхэлдэйн кинонуудыг хүргэх юм.

Төрнерийн тэлэлт Монгол руу чиглэж, truTV-г хүлээн авсан Азийн 7 дахь орон боллоо. truTV нь анх азийн бүс нутагт өнгөрсөн оны 4 сард цацагдаж эхэлсэн бөгөөд энэ суваг нь хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөн, ээдрээт амьдралын дүр зургийг урьдаас бэлтгэлгүй бодитоор нь үйл явлын халуун цэгээс шууд хүргэдгээрээ үзэгчдийн сонирхлыг маш ихээр татдаг байна. Программын хөтөлбөрт нь “Баримтыг ил болгох”, “Дэлхийн хамгийн хамгийн амралтын видео”, болон “Шүүх хурал дахь эмх замбараагүй байдал”  зэрэг нэвтрүүлгүүд багтдаг юм байна.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

http:goe.mn 2011-03-24 202.131.225.147

iPad iPad2 -g hamgin hayamd uneer zahialan avaarai SONY VAIO cpu 2 53Ghz ram 4Gb hdd 500Gb Screen 14inch 15inch laptopuud bainga zarj baina 88005886

Avatar

Uzegch 2011-03-24 202.170.67.227

Тэр Юнивижион ТВ хотын яг аль хэсгээр одоо үзэх боломжтой байгаам бэ Кабель татаж байгаа гэж 1 нөхөр яриад байсан дууссан юм болов уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж