Хэн эсэргүүцэж, хэн дэмжиж байна вэ

Хуучирсан мэдээ: 2012.05.15-нд нийтлэгдсэн

Хэн эсэргүүцэж, хэн дэмжиж байна вэ

The Mongolian Mining Journal сэтгүүлийн шинэ дугаар уншигч Таны гар дээр очиж байна.

Өмнийн говийн нүүрсний баялаг ордуудын нэг Овоот толгойд Хятадын төрийн өмчийн “Чалко” компани эзэн суух гэж байгаа талаарх мэдээг монголчууд сэтгэл түгшин хүлээж аваад сар гаруйн хугацаа өнгөрлөө. Энэхүү гэрээнд Монгол улс хууль зүйн хүрээнд нөлөөлж чадах уу?

Асуултын хариуг The Mongolian Mining Journal шинэ дугаартаа олон талаас нь хөндөн гаргалаа. Хуульч, судлаач, гадаад, дотоодын шинжээчид, Парламентын гишүүдийн байр суурийг сэтгүүлийн шинэ дугаараас олон талаас нь сонирхон уншаарай.

Монголын Стратегийн ач холбогдолтой аж ахуйд гадаадын хөрөнгө оруулалтын хувь хэмжээ 35-49 хувь байх тохиолдолд Засгийн газраас зөвшөөрөл авдаг шинэ зарчим мөрдөгдөх гэж байна. Түүнчлэн, Монголын ордуудыг олон улсын бирж дээр арилжсан тохиолдол болгонд манай улс татвар авах юм. Харин ийм хяналт тавихад ямар бэрхшээл гарч болохыг шинжээчид дэлгэрэнгүй өгүүлэв.

Банкны захирлууд, компанийн удирдлага, хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд, УИХ-ын гишүүд, төсөл санаачлагчид өөр өөр байр суурьтай байгааг Та бүхэн The Mongolian Mining Journal-аас уншаарай. Стратегийн ач холбогдолтой салбартаа төрийн хяналтыг хэрхэн хийдэг талаарх Орос, Хятад, Канад, Австрали улсын туршлагыг мөн шинэ дугаараас дэлгэрэнгүй үзнэ үү. 

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж