Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Гуравдугаар сарын 24

Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр (World Tuberculosis Day)


Уг өвчний өдөөгчийг анх Германы микро-иологч Роберт Кохийн  (Robert Koch) 1882 онд нээсэн өдрөөр нь энэ арга хэмжээг явуулж байхаар 1982 онд Дэлхийн  эрүүл мэндийн байгууллага тогтжээ.

Киргизийн 2005 оны Хонгор зул цэцгийн хувьсгалын өдөр.

Энэ хувьсгалаар тус улсын анхны ерөнхийлөгч Аскар Акаев гэр бүлийнхээ хамт Киргизээс зугтан гарчээ.


ЭНЭ ӨДӨР ТӨРЖЭЭ

ЖОЗЕФ БАРБЕРА, Америкийн хүүхэлдэйн киноны зураач. Том Жерри хоёрын түүхийг бүтээгч (1911.03.24- 2006.12.18)

Жозеф Барбера 1911 оны гурав-дугаар сарын 24-ний өдөр АНУ-ын “Жижигхэн Итали” гэх районд төржээ. Өөрийн карьерыг тэрээр сонины зураачийн ажлаас эхэлсэн байна. 1929 онд түүний цаашдын хувь заяанд нөлөөлсөн үйл явдал болов. Тэрээр “Араг яснуудын бүжиг” гэх Уолт Диснейн хүүхэлдэйн киног үзжээ. Тэрээр энэ киноны дараа Уолттай уулзах хүслэнд автжээ. Тэд уулзаагүй ч Жозеф хүүхэлдэйн кино бүтээгч болохоор шийджээ. Барбера 1930 онд Макс Флей-шерын урланд ажилд орон целлоидын хуудас цэвэрлэх ажил хийв. Дараа нь зураач, зохиолчоор ажиллажээ. 1937 онд тэрээр «Metro-Goldwyn-Mayer» студид шилжин ажиллаж Ханнатай хамтрах болжээ. Хамгийн анхны Том Жерри хоёрын түүх 1940 онд дэлгэцнээ гарсан бөгөөд муур нь Жаспер нэртэй байсан юм. Энэ цуутай хүүхэлдэйн цуврал кино нь Жо Барбера, Билл Ханна хоёрт нийтдээ долоон Оскарын шагналыг авчирсан юм. Тэрээр урт удаан амьдралыг туулан хүүхэлдэйн кинонд 70 жилээ зориулсан юм. Мастер 95 насандаа насны доройтлоор нас баржээ.

ЭНЭ ӨДӨР ТААЛАЛ ТӨГСЧЭЭ

ЖЮЛЬ ВЕРН, Францын зөгнөлт зохиолч (1828.02.08-1905.03.24)

Жюль Верн 1828 оны хоёр-дугаар сарын 8-нд Францын Нант хотноо төржээ. Түүний эцэг нэлээдгүй амжилттай өмгөөлөгч байв. Эцгийнхээ мөрөөр замнаж тэрээр хуульч болохоор Парист очжээ. Гэтэл түүний авга нь Жюлийг уран зохиолчдын хүрээнд оруулжээ. Эцэг Дюмагийн нөлөөн дор тэр жүжгийн зохиол бичиж эхэлсэн ба анхны нэг үзэгдэлт жүжиг нь 22 настайд нь Парист тавигдаж байжээ. Уран зохиол оролдож эхэлсэн ч тэрээр хуульчийн зэрэг  цол авч чадсан юм. 1851 онд тэр анхны зөгнөлт өгүүллээ нийтлүүлсэн нь “Агаарын бөмбөрцгөөр аялсан нь” нэртэй байв. Тэрээр 1862 онд хүүхдийн зохиолч, хэвлэн нийтлэгч Пьер Герцельтай танилцсан ба тэр хүн түүний бүтээлүүдийг хэвлүүлж байлаа. Тэдний хамтын ажиллагаа Ж.Вернийн карьерыг дуустал үргэлжилжээ. Зөгнөлт зохиолчийн романууд нь дэлхийд алдартай бөгөөд тэрээр зөгнөлийнхөө деталийг бодит байдлаар гарган бичдэг. “Дэлхийг 80 хоног тойрсон” роман нь Америкийн жуулчин Жорж Фрэнсис Трайны (1829-1904) бодит аяллаас сэдэвлэжээ. “Дэлхий төв рүү” роман нь геологийн алдаатай бичлэгээрээ шүүмжлэгчдийн дургүйг хүргэдэг. «Гектор Сервадак» (1877)  романд нь сүүлт од Гектар ба түүний зарцыг нарны аймгийн хязгаараар аялуулна. “Усан доогуур 20000 бээр” романдаа тэр орчин цагийн нэг супер баатар ахмад Немог бүтээсэн юм. Түүний зөгнөлт зохиолууд нь шинжлэх ухааныг адал явдлын эрчимд оруулсан юм. 1880 он гэхэд түүний гол бүтээлүүд зохиогдсон байна. Он цагийн явцад түүний зөгнөл бодит амьдралд биеллээ олсон юм. 1886 онд түүний мэдрэлийн гажиг-тай хамаатан зохиолчийг хөнөөхөөр буудсан ч Жюль хөлдөө шархдаж тэр цагаас хойш тахир дутуу хүн болжээ.

Жюль Верн 1905 оны гуравдугаар сарын 24-нд Амьен хотноо нас баржээ. Тэрээр амьдралдаа 66 роман, 20 гаруй тууж өгүүлэл, 30 жүжиг бичжээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж