Францын Ерөнхийлөгч тангараг өргөнө

Хуучирсан мэдээ: 2012.05.15-нд нийтлэгдсэн

Францын Ерөнхийлөгч тангараг өргөнө

Францын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Франсуа Олланд тангараг өргөх гэж байна. Түүнийг Евро бүсийн өрийн хямрал, ажилгүйдэл зэрэг тулгамдсан олон асуудал хүлээж байгаа билээ. Франсуа Олланд ердөө хэдхэн цагийн дараа Элисейн ордонд тангараг өргөж, ерөнхийлөгч асан Николя Саркозигээс албан үүргээ хүлээж авах юм. Харин тангараг өргөсний дараа тэрбээр Канцлер Ангела Меркелтэй уулзахаар Германыг зорих аж. Уг айлчлал нь хямралын хүнд үеийг туулж буй Европын  хоёр их гүрний харилцааг шинэ шатанд гаргахад өндөр ач холбогдолтой гэж талууд үзэж байгаа гэнэ.

Грек улс дотоодын улс төрийн тодорхойгүй нөхцөл байдлаас болж евро мөнгөн тэмдэгтээс гарахад ойрхон байгаа нь еврогийн ханшийг тогтворгүйтүүлж эхэлсэн байна. Өрийн хямралд гүн автсан Евро бүсийн орнуудад төсвийн хатуу бодлого явуулах төлөвлөгөөнд Герман улс онцгой анхаарч буйг Франсуа Олланд хурцаар шүүмжилж байгаа юм байна. Евро бүсийн хамгийн хүчирхэг эдийн засагтай хоёр орон Европын санхүүгийн тусламжийн сангийн томоохон хөрөнгө оруулагчид юм. Тиймээс Герман, Франц Европыг өрийн хямралаас гаргах стратеги төлөвлөгөөнд шийдвэр гаргагчид нь байх гэнэ. Франсуа Олланд Германд Канцлер Ангела Меркелтэй уулзсаны дараа ирэх пүрэв гаригт АНУ-д айлчилж, Ерөнхийлөгч Барак Обаматай уулзах гэнэ. "

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж