Чех, Монголын харилцаа сэдэвт үзэсгэлэн гарна

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Чех, Монголын харилцаа сэдэвт үзэсгэлэн гарна

Манай улс БНЧУ-тай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн арга хэмжээнд БНЧУ-ын элчин сайдын яам “Бүгд найрамдах Чех Улс–Монгол: 60 жилийн харилцаа” сэдэвт үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна. 2010 оны дөрөвдүгээр сарын 19-30-ны хооронд болох тус үзэсгэлэн ардчиллын 20 жил, өнөө үеийн сурвалжлага хэлбэрийн фото зургууд, хоёр орны харилцаа болон хөгжлийн тусламж, монгол хүүхдүүд Чех улсыг болон чех хүүхдүүд Монгол Улсыг зурж байна гэсэн үндсэн дөрвөн сэдвийг хамарна. Энэхүү үзэсгэлэнд хоёр орны хамтдаа туулж өнгөрүүлсэн түүхт он цагуудын ховор сонин гэрэл зургууд болон хөгжлийн хамтын ажиллагаа, Монголд үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж буй Чехийн байгууллагуудын талаар баримт материалууд дэлгэгдэнэ. Үзэсгэлэн уран зургийн галерейд гарна.
С.Уянга
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж