Тансаг зочид буудлын үнийг буулгахыг шаардан жагсчээ

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

Тансаг зочид буудлын үнийг буулгахыг шаардан жагсчээ

Их британи дахь “Oud Huis De Peellaert” гэх өндөр зэрэглэлийн зочид
буудалд хэсэг жуулчид өнгөрсөн оны 11-ээс энэ оны нэгдүгээр сар хүртэл
буудаллажээ. Гэтэл 290 гаруй мянган еврогийн төлбөр бодогдсон аж. Зочид
буудалд нэг сард л гэхэд 100 гаруй мянган еврогийн төлбөр бодогдсон
байна. Энэ тухай жуулчид олон нийтэд мэдэгдсэний үндсэн дээр 20 мянга
гаруй хүн эсэргүүцлийн жагсаал хийжээ. Учир нь дэлхийд томоохонд
тооцогдох Дубайн “Arabian Courtyard” зочид буудалд 573 евро, харин
Лондоны тансаг зэрэглэлийн “Kensington”-д 625 еврог нэг сард зарцуулж
байжээ. Тус буудлуудад цаг хугацааны хувьд яг ижил буюу бүгдийнх нь
өнгөрөгч нэгдүгээр сарын төлбөрийг харьцуулан олон нийтэд дэлгэсэн аж.
Гэтэл Их Британийн “Oud Huis De Peellaert” зочид буудал нь амьдралаас
хэт тасархай дээд үнийг тогтоосон байгаа нь Засгийн газраас зарцуулалтаа
бууруулж, төсөв танах хөтөлбөртэй нь огтхон ч уялдахгүй байгаа хэмээн
эсэргүүцэж эхэлжээ. Салбар бүрт төсвийн таналт хийхээр чармайж буй энэ
үед тус зочид буудлын үнэ хэт өндөр байгаа нь иргэдийн бухимдлыг
төрүүлээд байгаа юм байна.

 
Б.Золзаяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж