НҮБ-аас зарласан Олон улсын Залуучуудын жилийн хүрээнд НҮБ-ын Залуучуудын Зөвлөх хороо, Монголын Оюутны холбоо, төрийн гурван өндөрлөгийн хэвлэл мэдээллийн албадууд хамтран НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр “Харилцан ойлголцол- Хамтын ажиллагаа” сэдвийн дор залуу сэтгүүлчдийн чуулга уулзалтыг энэ сарын 28-нд Нүхт цогцолборт зохион байгуулах гэж байна. Тус чуулганы зорилго нь:
- Нийгэм дэх залуучуудын оролцоог нэмэгдүүлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслийн гүйцэтгэх үүрэг, оролцоог дээшлүүлэх,
- Залуучуудын Үндэсний зөвлөлгөөний зөвлөмжийг хэрэгжүүлэхэд хэвлэл мэдээллийн ажилтнуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх,
- Залуу сэтгүүлчдийн ёс зүйг төлөвшүүлэх, асуудлаар мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэхэд оршиж байгаа юм.
Чуулганы төгсгөлд гарах үндсэн чиглэл бүхий зөвлөмжийг боловсруулахын тулд оролцогчид салбараар хуралдаж, гарсан саналуудыг нэгтгэнэ. Нэгдсэн зөвлөмжийг хэвлэл мэдээллийн байгууллагуудад болон шийдвэр гаргах түвшинд өргөн барихаар зэхэж байна. Чуулганд Улаанбаатар хотод хэвлэл мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй бүх төрийн болон төрийн бус байгууллагууд, радио телевиз, сонин хэвлэл, вэб сайтууд болон сэтгүүлч мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын багш оюутнууд оролцоно гэж Монголын Оюутны холбооноос мэдээллээ.
ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛД АЮУЛ УЧИРЛАА 2011-03-24 202.61.97.81
ОЮУНЫ УНДРАА СЭТГҮҮЛЧИДЭД ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛД рекетлэн сүрдүүлсэн албан тоотууд өгч байгааг өрөнхийлөгч Элбэгдорж болон хууль хяналтын байгууллага анхааралдаа авна уу ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛД АЮУЛ УЧИРЛАА
http:goe.mn 2011-03-24 202.131.225.147
iPad iPad2 -g hamgin hayamd uneer zahialan avaarai SONY VAIO cpu 2 53Ghz ram 4Gb hdd 500Gb Screen 14inch 15inch laptopuud bainga zarj baina 88005886