Бөх хүн бүдүүн өвсөнд…

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Бөх хүн бүдүүн өвсөнд…

АТГ-ын дарга Ч.Сангарагчааг шүү­хээс яллажээ. Гэхдээ ганцааранг нь бус. Тус газрын дэд дарга Д.Сун­дуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас, Тамгын газрын дарга Г.Бадарч нарыг түүний хам хэрэгтэн болгов. Тэднийг гэм буруутай хэмээн үзэж Чингэлтэй дүүргийн шүүхээс шийт­гэх тогтоол уншлаа. Хоёр өдөр үргэлжилсэн шүүх хурлын шийд­вэр ингэж гарснаар тэднийг ур­жигд­раас Ганц худагт саатуулаад байна.  Ч.Сангарагчааг тус газрын Мөр­дөн шалгах  хэлтсийн дарга асан Э.Амарбат, Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайхан нарын өрөөнд 15 хоног чагнах төхөөрөмж суурилуулсан хэ­мээн буруутгасан нь энэ. Анх Эрүү­гийн хуулийн 133.2 буюу Гүйцэтгэх ажиллагааны тухай хууль зөрчин тагнаж, чагнасан гэх үндэслэлээр Тагнуулын Ерөнхий газраас түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Улмаар Чин­гэлтэй дүүргийн шүүхийн шүүг­чид уг хэрэгтэй хоёр сар га­руй хугацаанд танилцсаны дараа  Ч.Сан­гарагчаад 2,4 жил хорих ял оноо­лоо. ТЕГ-аас түүний албан тушаа­лыг түдгэлзүүлэх хүсэлтийг Ул­сын Ерөнхий прокурорт тавьсан бо­ловч УИХ-аас “хаалт” хийж тат­галзсан хариу өгсөн. Харин хэр­­гийг үргэлжлүүлэн шалгахыг зөв­­шөөр­сөн юм. “Бөх хүн бүдүүн өв­­сөнд…” гэгчээр тэрбээр энэ удаа хэ­ний ч төсөөлөөгүй байдлаар өв­дөг шороодлоо. Угаасаа ялсан баат­рын дүртэй гэгддэг түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэс­лэлгүй шийдвэр гаргасан, УИХ-ын гишүүн Л.Гүндалайтай “үзэлцсэн” гэх зэргээр өмнө нь хэд хэдэн удаа хэрэгт татах гээд бараагүй. Харин энэ удаа “Хэмжээгүй эрхтэй дарга” анхан шатны шүүхийн өмнө бүдэрлээ. Одоо Ч.Сангарагчаа давж заалдах уу, түүний албан тушаалыг хэрхэх вэ гэх зэрэг олон бүрхэг асуулт хариу нэхэж үлдлээ. 


Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж