Оюутны сагсан бөмбөгийн аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

Оюутны сагсан бөмбөгийн аваргууд тодорлоо

Оюутны улсын аварга шалгаруулах 2012 оны тэмцээнүүдийн хамгийн отгон нь болох сагсан бөмбөгийн тэмцээн тавдугаар сарын 7-11-нд боллоо. Тэмцээнд МУИС, Отгонтэнгэр ИС, Дотоод хэргийн их сургууль, ХААИС, ХҮДС, ШУТИС, ХУИС, ҮБТДС, УБДС, УБИС, Мон-Алтиус БТДС, МУБИС-ийн эрэгтэй-13, эмэгтэй-9 нийт 22 багийн тамирчид 300 орчим тамирчид оролцсон юм. 

Тэмцээний хэсгийн болон шигшээ тоглолтууд маш өрсөлдөөнтэй, сонирхолтой болж өнгөрсөн ба МУИС, ШУТИС, Отгонтэнгэр ИС, ХҮДС-ийн багууд шилдэг багууд болохоо батлаж, медалийн төлөө тоглолтонд шалгарсчээ.Ингээд эрэгтэй багуудаас Б.Чулуунбаатар дасгалжуулагчтай Отгонтэнгэр их сургуулийн баг алт медаль хүртсэн бол Д.Эрдэнэпүрэв дасгалжуулагчтай МУИС –ийн баг тамирчид мөнгөн медалийн эзэн болж, Ц.Цэвэрбал дасгалжуулагчтай МУИС-ийн худалдаа үйлдвэрлэлийн сургуулийн баг хүрэл медаль хүртэн 3 дугаар байрт шалгарчээ.

Эмэгтэй багуудаас Б.Дорж дасгалжуулагчтай ШУТИСургуулийн тамирчид тэргүүн байр эзлэн алтан медаль хүртэв. Харин Ц.Цэвэрбал дасгалжуулагчтай МУИС-ийн ХҮДС-ийн баг мөнгө, Д.Эрдэнэпүрэв дасгалжуулагчтай МУИС –ийн баг тамирчид хүрэл медаль хүртсэн байна. Багийн нэгдсэн дүнгээр МУИС-ийн баг тамирчид нэгдүгээр байр, ШУТИС-ийн баг тамирчид, Д.Энэбиш дасгалжуулагчтай МУБИС-ийн баг тамирчид 2- 3 дугаар байрын эзэд болжээ. Тэмцээний эрэгтэй баг, тамирчдаас сонгон энэ оны  аравдугаар сард Тайваньд болох Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэй сагсан бөмбөгийн IV тэмцээнд оролцуулахаар МОСХолбооноос шийдвэрлэсэн байна.

Ийнхүү сагсан бөмбөгийн тэмцээнээр 2012 оны оюутны УАШТ өндөрлөв. Монгол улсын 2012 оны оюутны аварга шалгаруулах 9 төрлийн тэмцээнүүд 2 дугаар сарын 1-нээс 5 дугаар сарын 11-ны хооронд волейбол, гандбол, жудо, шатар, заалны хөл бөмбөг, ширээний теннис, модон бөмбөг, явган аялал, сагсан бөмбөгийн төрлөөр амжилттай явагдсан ба 35 их, дээд сургуулийн 1100 орчим оюутан залуучууд хамрагдан оролцлоо. Тэмцээнүүдийг БСШУЯам, БТСГазар, МОХолбоо, МОСХолбоод хамтран удирдаж зохион байгуулан явуулсан юм.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж