Машин, тоног төхөөрөмжийн яармаг болно

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

Машин, тоног төхөөрөмжийн яармаг болно

Монгол-Германы гадаад худалдааны салбар дахь хамтын ажиллагаа, машин тоног төхөөрөмжийн чиглэлээр өрнөж буй худалдаа, арилжааны өнөөгийн байдал, монгол үйлдвэрлэгчдийн дотоодын зах зээлд эзлэх байр суурь, цаашдын ирээдүйг тодорхойлох “Future Mongolia” үзэсгэлэн, яармаг болох гэж байна. Үзэсгэлэн энэ сарын 16-нд Буян-Ухаа цогцолборт нээлтээ хийнэ. Энэ удаагийн үзэсгэлэн, яармагт голчлон уул уурхай, барилгын тоног төхөөрөмж сонирхуулах бөгөөд 14 орны 100 гаруй байгууллага машин, техник тоног төхөөрөмжөө танилцуулах юм байна. Үзэсгэлэн яармагт Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доктор Петер Шаллер, VDMA-ийн Уул уурхайн машин, тоног төхөөрөмжийн мэргэжлийн холбооны дэд захирал Клаус Штёкман, ХБНГУ-ын VF Messen GmbH компанийн захирал Штефан А.Фишер, Mongolian Star Melchers Co. Ltd. компанийн захирал бөгөөд хувь эзэмшигч Лауренц Мелхерс зэрэг хүмүүс оролцох юм байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж